"Бодь"-ийн асуудлыг шалгаж нэг талд нь гаргах хугацаатай үүргийг хуулийн байгууллагуудад өгнө

Хотын дарга асан Х.Нямбаатараас долоо хоног бүр шууд дамжуулалт хийж, улс төрчидтэй холбоотой зарим ноцтой мэдээллүүдийг хөндсөөр буй. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг хууль бусаар шалгаруулсан болон түүнд оролцсон хүмүүс их хэмжээний мөнгө авсан талаар мэдэгдсэн байдаг. Эл асуудалд төрийн тэргүүнээс гадна ЗГ сайд нарын түвшинд ч хэд хэдэн хүн нэр холбогдоод буй.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр мэдэгдэл хийлээ. Энэ үеэрээ "Бодь"-ийн асуудлыг шалгаж нэг талд нь гаргах хугацаатай үүргийг хуулийн байгууллагуудад өгнө. Хэрэв хугацаандаа биелүүлэхгүй бол шат шатанд нь хариуцлага тооцно. Сөрөг хүчний шаардлагыг хүндэтгэж хүлээж авч байна. Сонсгол санаачлаад явж байгаа гишүүдийг танай, манай гэхгүйгээр дэмжиж, шаардлагатай мэдээллээр хангуулна. Хүний, өөрийнгүй ШАЛГАЦГАА" гэлээ.


