“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_5267.webp

Өвлийн хүнсний хэрэгцээгээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдэнэ.

Тус худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож, хонь, ямаа, адуу, үхрийн мах болон дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоог дундын зуучлалгүй үнээр худалдаалах юм.

Мөн ангилж савласан мах, махан бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулагдана гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Худалдаа арваннэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 24,300 төгрөг, цул мах 25,500 төгрөгийн үнэтэй байжээ.

Харин үхрийн ястай мах 30,000 төгрөг давж, цул мах 34,500 төгрөг, адууны мах 18,200 төгрөг, ямааны мах 18,500 төгрөгийн үнэтэй байсан байна.