АН-ын бүлэг аймгуудын Засаг дарга нарыг огцруулах асуудлыг хэлэлцэв
00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит /2026.11.23/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Булган, Увс аймгийн Засаг дарга нарыг огцруулсан талаарх асуудлыг хэлэлцсэн байна. Танилцуулга мэдээллийг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн, Булган аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар нар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулжээ.
Мөн нийгэмд хүлээлт өндөртэй байгаа хуулиудын талаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Хүний эрх, Хууль зүй, Засаглалын бодлогын зөвлөлийн ахлагч У.Болдхүү танилцуулжээ.


