Б.Цэндсүрэн: Э.Насанбатын хууль зөрчсөн асуудалд хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан Ерөнхий сайд Н.Учралыг ҮХЦ-д өгнө
00

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэндсүрэн Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Насанбатыг огцруулах ИТХ-ын шийдвэрийг хүлээж аваагүй Ерөнхий сайдын шийдвэртэй холбоотой байр сууриа илэрхийлэв. Тэрбээр " Э.Насанбатын хууль зөрчсөн асуудалд хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан Ерөнхий сайд Н.Учралыг ҮХЦ-д өгнө. Мөн зарим албан тушаалтнуудыг АТГ-д шалгуулна. Хуурамч диплом ашигласан, төсөв худалдан авалтын хууль зөрчсөн хүнийг хамгаалаад үлдэж буйд харамсаж байна" гэв.


