Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгө хураах хуулийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулна
11

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Тухайлбал, олон нийтийн дунд удаан хугацаанд хүлээлт үүсгээд буй Хууль бус хөрөнгө хураах хуулийн талаар “Хууль бус хөрөнгө хураах хууль нь Үндсэн хуулийн зөрчилтэй, хүний эрх, шударга ёсны зарчимд нийцээгүй үндэслэлээр хуулийг дахин боловсруулах шаардлага үүссэн.
Маргаашийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлнэ” гэлээ.


