ЗГ: Оюутолгойн ногдол ашгийн асуудлаар “Онтре” ХХК-тай хэлэлцээр хийх ажлын хэсгийн явцтай танилцана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_5099.webp

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төсөл,

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ,

-“Онтре” ХХК-тай хэлэлцээ хийх үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсгийн ажлын явц,

-Дархан, Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүнгийн талаар,

-Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний талаар

-Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах төсөл”-ийн талаар

-Нээлттэй өгөгдлийн талаар зэрэг асуудлыг танилцуулах болон хэлэлцэхээр төлөвлөж байна.