Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат Н.Наран Монгол Улсын гавьяат малчин цол хүртэнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
bf6e825aa04457020d4ade87bd027230.webp

Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт, бүтээлтэй байсан эрхмүүдэд Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат Намсрайн Наран Монгол Улсын гавьяат малчин цол хүртэхээр болжээ.

Ингэснээр тус сумаас нэг айлын дөрвөн хүүхэд дөрвүүлээ Монгол Улсын аварга малчин цол хүртэж, Алтан төлийн эзэн болсон ховор түүхийн эзэд болж байгаа аж.