Н.Учрал: 18-тай хүүхэд IPhone хулгайлаад 5, 6 жил ял эдэлж байхад, албан тушаалтан авлига аваад, 50 саяыг төлөөд ял завшдаг байж болохгүй
10

ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө хураах хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн барихаар болсон. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал “18-тай хүүхэд IPhone хулгайлаад 5, 6 жил ял эдэлж байхад, албан тушаалтан авлига аваад, 50 саяыг төлөөд ял завшдаг байж болохгүй. Авлигаар олсон хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайханд зориулах хууль өргөн мэдүүлнэ. Авлига бол санхүүгийн нарийн схем. Байгалийн баялаг, өмч хөрөнгийг нуудаг, олон улс, оффшор дамжуулж угаадаг. Засгийн газрын санаачилсан хуулиар авлигаар дагнасан, мэргэшсэн шүүхтэй болно” гэв



