Мото спортын дэлхийн аварга ОУХМ П.Мөрөнд МУГТ цол хүртээхээр болжээ

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
att.b8jLtDmXeU1E_H4oQwL0KFF4X0fsYWcO3K7ql-sEso0-1.webp

Монголын мото спортын тамирчин, Олон улсын хэмжээний мастер П.Мөрөнд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.
Тэрбээр энэ оны Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний Rally3 ангилалд дэлхийн аварга болж, Монгол Улсаас тус тэмцээний ангилалд түрүүлсэн анхны тамирчин болсон юм.
ОУХМ П.Мөрөн энэ оны Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний гурван гараанд оролцохдоо Португалын BP Rally Portugal уралдаанаас хүрэл, Аргентины Desafío Ruta 40 уралдаанаас алтан, Мароккогийн Rally du Maroc уралдаанаас мөнгөн медаль хүртсэнээр нийт 61 оноо цуглуулсан байна.
Ралли-рейд нь цөл, элсэн манхан, хад чулуу зэрэг бартаат замд олон өдрийн турш үргэлжилдэг бөгөөд тамирчдын хурд, тэсвэр хатуужил, навигацын ур чадварыг сорьдог мотоспортын төрөл юм.