Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
IMG_4225-1.webp

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны захирамжаар байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгээс “Онтрэ Рисорсиз Лтд” болон “Онтрэ” ХХК-ийн төлөөлөлтэй хэлэлцээ эхлүүлэх уулзалтыг энэ сарын 09, 10-нд хийжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн ахалж буй бөгөөд ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь, хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэгтэй. “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан тус компанийн хувьцааны төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, эсхүл АМНАТ-аар орлуулах аль ч хувилбар нь УИХ-аар эцэслэн шийдвэрлэгдэнэ. Ажлын хэсэг хэлэлцээ үргэлжилж дууссаны дараа төслийг УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргана гэсэн байр суурийг илэрхийлжээ. Хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлэхээр товложээ. 


Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ҮҮСГЭЭСЭН. АЛБА ХААГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАЖ БАЙХ ШТАБЫН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭГҮЙ ГЭЖ ШТАБЫН ДАРГАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ БАЙСАН. ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ ТҮҮНД ДЭЭР АЛБАНЫ ШАЛГАЛТ ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ ШАЛГАЖ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙХАД ДАХИН ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮН ШҮҮХЭЭР ОРЖ ШИЙДВЭРЛЭГДЭСЭН ГЭДЭГ. ЦАХ ЭРҮҮ ХУГАЛСАН ХҮН ШҮҮХЭЭР ЯЛ АВААД БАЙХАД АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭН ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА ЯАГААД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨХГҮЙ БАЙЛГААД БАЙГАА ЮМ ВЭ???? ӨМНӨХ ШТАБЫН ДАРГЫГ ЦАХ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ҮҮСГЭСЭН АСУУДАЛ ГАРГАСАН ГЭЭД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨСӨН БАЙДАГ ГЭТЭЛ УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ ШУДАРГА ЁС УУ???? ХУУЛЬ ЗҮЙН САЙДА??? ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН АСУУДАЛД АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙСЭН ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН АСУУДАЛД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛАХГҮЙ БАЙГАА НЬ ШУДАРГА ЁС УУ?? ТА АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГУУЛЖ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ ЧАДААГҮЙ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАДАА ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛААС ЧӨЛӨӨЛӨХ ВЭ ?? ХУУЛЬ БҮХ ХҮНД ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ГЭДЭГ БИШ ҮҮ?? ЭНЭ НЬ ТЭГЭЭД ШУДАРГА ЁС ЮМ УУ? АЖИЛЛАА ШУДАРГА ХИЙЖ БАЙГАА ЧИНЬ ЭНЭ ЮМ УУ?? ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНД БАЙГАА АЖИЛЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ИЙМ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛУУЛАХААР ОРУУЛЖ ИРЛЭЭ ЮУ?? ЁСТОЙ БУХЫН ДООДОХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХНЭ ГЭДЭГ ҮЛГЭР. ИЙМД. ЭНЭ НОВШИЙГ ХАМГААЛЖ БАЙГАА ХАМСААТАНТАЙ НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХИЙХ АЖИЛЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЧАМД ОНТРЭ АХДАНА

  • S
    Standart

    Эрдэнэт ?????