Улсын заан Д.Алтанцоож долоо давж, Улс тунхагласны 102 жилийн ойн барилдаанд түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
00

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын заан Д.Алтанцоож долоо давж түрүүлсэн бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд зургаа давж үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Бат-Өлзий нар үлдсэн юм.


