МОН ЭНТЕРТАЙНМЕНТ: “Т-Ара хамтлаг“ товлосон хугацаандаа хангалттай дуулж байж чадаагүйдээ фэнүүдээсээ уучлалт гуйгаад нутаг буцлаа

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
60
legacy:2025/09/batlut/449461206_7653645961414852_3318698322711150984_ncopy.jpg

Т-ara хамтлагийн тоглолтын зохион байгуулагчид мэдэгдэл гаргаж, уучлал хүсжээ.

Мэдэгдэл:

Т-ara тоглолтын талбайн зохион байгуулалт маш сайн хийгдсэн бөгөөд тоглолтын турш ямар ч гэмтэл бэртэл, осол болоогүйд талархаж байна. T-ara хамтлагийн гишүүн Монгол Улсад ирэх өдрийнхөө өмнө хөлөө бэртээсэн ч фенүүдтэйгээ уулзах гэж ирсэн сэтгэл тэднийг зогсоогоогүй. Тэд хүйтэн, салхи шуургатай байсан ч амласан ёсоороо тайзан дээр гарсан хэдий ч товлосон хугацаандаа хангалттай дуулж байж чадаагүйдээ фенүүдээсээ уучлалт гуйгаад нутаг буцлаа.

Мөн олон улсын дуучдын бүтэн хэмжээний тоглолтыг наад захын аяллын компаниар дамжуулан гадаадад үзээд ирэхэд дунджаар 6-10 саяын зардлыг нэг хүн гаргах болдог. Гадаадын дуучид Монголд ирэх зардал, үнэ өртөгийг тооцоход тасалбар хамгийн багадаа л үүнээс ч илүү гарна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Зохион байгуулагч МОН ЭНТЕРТАЙНМЕНТ-ийн зүгээс нийт үзэгчдээсээ ахин дахин уучлал хүсч байна.