Л.Мөнхбаясгалан: Усны тухай хуулийг унагаахаар уул уурхайн зарим компанийн лобби орж ирж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-tnojbzcp-1.webp

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр АБГББХ-ны хуралдааны үеэр Ж.Энхбаяр сайд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нар АМ МУРУЙВ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Усны тухай хуулийг унагаахаар уул уурхайн зарим компанийн лобби орж ирж байна. 9 аймгийн 56 сум ундны усгүй болчихсон, нэн яаралтай хайгуул хийж өгөөч гэж байхад төсвөөс мөнгө өгдөггүй. Иргэдээсээ ундны цэнгэг усыг нь харамладаг ийм УИХ-ын гишүүд байж болохгүй шүү дээ. Та миний үгийг заагаад байх шаардлага байхгүй, Ж.Энхбаяр сайд аа" гэв.