“Төв цэнгэлдэхийн зүлгийг байгалийн зүлэг болгож болохгүй учраас ҮНЭРТДЭГГҮЙ, ХАЛТИРДАГГҮЙ зүлгээр өөрчилж байна“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:tsengeldeh/MPAPHOTO202402991.jpg

Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчилсэн ч халтиргаатай байсан нь бөхчүүд болон бөх сонирхогчдын шүүмжлэлийг дагуулсан. Улмаар энэ жил зүлгийг нь өөрчлөхөөр яригдаж эхэлсэн юм.

Тэгвэл өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Төв цэнгэлдэхийн зүлгийг байгалийн зүлэг болгож болохгүй. Морьтой хэд давхиад л шороогоор эргэчихдэг.

Тийм учраас ҮНЭРТДЭГГҮЙ, ХАЛТИРДАГГҮЙ зүлгээр өөрчилж байна. Хиймэл бороожуулалт хийж бөхчүүдээр ТУРШУУЛНА" гэсэн юм.