ЧД-т иргэдээс 460 мянгаас 1 сая хүртэлх төгрөг бэлнээр авч хуушуурын зөвшөөрөл олгосон асуудал гарсныг шалгуулахаар АТГ-т шилжүүлжээ
00

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар зөвшөөрөл олгох журам зөрчиж, хууль бусаар зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон байна.
ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Нийт 21 албан тушаалтныг шууд чөлөөлөх гэхээс илүү хариуцлага тооцохоор болсон. Тухайлбал, ЧД-т иргэдээс 460 мянгаас 1 сая хүртэлх төгрөг бэлнээр авч зөвшөөрөл олгосон асуудал гарсныг шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн" гэв.


