16.9 тэрбумын "Шинэ тойрог зам" төслийг хууль бусаар шалгаруулж, мөнгө угаасан хэргээр шүүгдэж буй Т.Даваадалайн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-mamf6qjn-3.webp

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Түүнтэй хамт түүний дүү Т.Мөнхдалай болон А.Ербол, Н.Билгүүн нарыг шүүж буй.

Шүүгдэгчид өмгөөлөгч ирээгүй үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хэлэлцэж, хурлыг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.