Ноорогийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргажээ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
40
legacy:noorog.mn/485139533_637832832211938_3068967284693375371_n.jpg

Ноорог студийн залуусыг цагдаагийн байгууллагаас дуудаж, мэдүүлэг авсан байдаг. Үүнийг Ноорогийн залуус сонгуулийн үеэр бэлдсэн баримтат кино, уран бүтээлтэй нь холбоотой хэмээн мэдээлсэн. Харин цагдаагийн байгууллагаас "Тэднийг уран бүтээлтэй нь холбогдуулан шалгаагүй, бусдыг мөрдөн мөшгисөн, бусдын хувийн эмзэг мэдээллийг дамжуулсан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан" гэх зүйл ангиар буруутган шалгаж буй гэсэн байдаг.

Мөн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Ноорогийн 6 залуугийн дансаар 9.3 тэрбум төгрөг эргэлдсэн" гэх мэдээллийг өгсөн бол Ноорог студийг үүсгэн байгуулагч О.Уламсайхан өчигдөр "Лхагвын тойм" ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо "Би 9.3 тэрбум төгрөгтэй, MCS-ээс их хэмжээний мөнгө авдаг байсан бол сая 15-ныхаа цалинг ямар ч асуудалгүй тавьчих байлаа" гэсэн юм.

Тэгвэл Ноорогийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргажээ. Хэрэв прокуророос зөвшөөрөл өгвөл уг баримтыг ил болгох аж.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    мэдээлдэг байх хэрэгтэй шүү

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    зэвүүн бацаанууд зэвүүн гаруудын гар хөл болоо л биз нэг их хэвлэлийн эрх чөлөө

  • З
    Зочин

    мэдээл мэдээл нэг жаахан цочирдог болцгооё юм л бол хүний эрх сенсаац гэж ярина ард түмэн жаахан зөв бодолтой болог