ХХЕГ: Хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй. Үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
30
legacy:hil hamgaalah/MPA PHOTO2021-4-7756.jpg

ХХЕГ-аас тодруулга хүргэлээ. Тодруулбал, "Монгол Улс, Оросын холбооны улсын хилийг хоёр улсын хооронд 1958, Монгол Улс Бүгд найрамдах хятад ард улсын хилийг хоёр улсын хооронд 1962 онд шинэчлэн тогтоож, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажуулан, Нэгдсэн үндэсний байгууллагад 1975 онд бүртгүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн хилийг хэн ч өөрчлөх боломжгүй бөгөөд Монгол Улсын хилийн нийт урт 8252.658 км байгаа хэвээр байна. Хилийн шугамын уртыг 20 жил тутамд хөрш оронтой хамтран байрлал дээр нь шалгаж баталгаажуулдаг. Өнөөдрийн байдлаар хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

legacy:hil hamgaalah/475303586_625184063353858_3864765959965471151_n.jpg
tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өмнөглвийн бадраа ханбогдын засаг дарга нар газар зарсаг сураг байдаг. Газрын хэрэг нь яагаад таг чиг боллв ???????

  • Н
    Нямаа

    Үнэнийг хэлсэн Жагаа мэтийг гүтгэх хөлснийхөн даанч их болжээ.

  • S
    So

    Niit km2 aa bicheegui bn