Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Дэлгэрсайхан: ИНҮТ-ийн даргаар Б.Отгонсүхийг би томилсон. Манай салбарын удирдлагын түвшинд мэргэжлийн гэхээс илүү “сайн менежер“ хэрэгтэй байна
Улс төрUBn teamУнших: 1 мин
190

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар Б.Отгонсүхийг томилсон нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй. Б.Отгонсүх нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн уг албан тушаалд очихынхоо өмнө МТЗ-ын даргаар ажиллаж байсан юм.
Тэгвэл уг томилгооны талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
Тэрбээр "Иргэний нисэхийн Үндэсний төвийн даргад Б.Отгонсүхийг миний тушаалаар томилсон нь ҮНЭН.
Ямар ч компанид сайн менежер хэрэгтэй. Дэд захирлаас авахуулаад бүх хэлтсийн дарга нь мэргэжлийн хүмүүс тул захирлын суудалд сайн менежер хэрэгтэй шүү дээ" гэлээ.



