Эрдэнэтийн “CuMo Arena”-н нээлтийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
00

Эрдэнэт хотын “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан Эрдэнэт хотын “CUMO ARENA”-д өнөөдөр 14:00 цагт зохион байгуулагдана. Тус барилдаанд урилгаар Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар оролцох аж.
Мөн Дархан аварга Н.Батсуурь, варга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Бат-Өлзий, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, гарди М.Лхагвагэрэл, заан Д.Анар, Б.Батмөнх, С.Сүхбат, Д.Алтанцоож, Л.Энхсаруул, харцага Э.Даш О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар тэргүүтэй 128 бөх барилдана.


