Өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 10:00–17:00 цаг хүртэл ажиллана

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_5235.webp

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 09:00–21:00, амралтын өдрүүдэд 10:00–17:00, баярын өдрүүдэд 10:00–16:00 цагийн хооронд ажиллаж байна.

Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон гэрээр асаргаа шаардлагатай иргэдэд гэрийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Үүнээс гадна дүүрэг бүрд нэмэлт үйлчилгээний цэг ажиллуулж байна.

Иргэд өөрийн оршин суугаа хаягийн дагуу харьяа хороо, бүсийн амбулатори болон өрхийн эрүүл мэндийн төвд хандаж тусламж, үйлчилгээ авах боломжтой. Мөн тухайн байгууллагын утсаар холбогдон эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө авч болно.

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хаяг, байршил болон холбоо барих утасны мэдээллийг дүүрэг, бүс, хороогоор хүргэж байна.


ЗУРГИЙН ЦОМОГ