Э.Цэндбаатар аваргын бүсний төлөө рингэнд гарна
010

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдана.
Түүний өрсөлдөгчөөр Тажикистаны боксчин Мухаммад Якубов тодорсон бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ.
Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй яваа юм. Тулаан Монголын цагаар 09:00 цагт эхлэх хуваарьтай бөгөөд өмнөх тулаануудын үргэлжлэх хугацаанаас шалтгаалан бага зэрэг хойшлох боломжтой.
Тулааныг ProBox TV-ийн албан ёсны Facebook хуудсаар шууд үзэх боломжтой.


