Даян аварга Б.Орхонбаярыг Цагааннуур сумын Хүндэт иргэнээр өргөмжиллөө

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_5254-1.webp

Монгол Улсын Даян аварга Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд өнөөдөр боллоо.

Энэ үеэр Б.Орхонбаярыг Цагааннуур сумын Хүндэт иргэнээр өргөмжилжээ.

Мөн сумын найман иргэн, аж ахуйн нэгж хамтран түүний Даян аварга цолыг 80 сая төгрөгөөр мялаасан байна.

Түүнчлэн Даян аваргад хүндэтгэл үзүүлэх хүрээнд хүчит 64 бөхийн барилдаан зохион байгуулж, улсын заан Д.Алтанцоож түрүүлэн, 10 сая төгрөгийн бай шагнал хүртсэн юм.