Т.Доржханд: Л.Сонорыг би санал оруулж дэвшүүлсэн нь нотлогдвол ажлаа өгөөд хариуцлага хүлээе гэж Ө.Шижир гишүүнд хэлсэн

Улс төр
UBn teamУнших: 1 мин
50
legacy:Dorjhand gishuun/доржханд-1.jpg

УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн гурван хүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн билээ.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Б.Саруул, Ш.Хандсүрэн, Л.Сонор нарыг нэр дэвшүүлсэн ч Л.Сонорыг нийт гишүүдийн 41.1 хувийн саналаар дэмжээгүй юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Хувьдаа даатгалын компанитай Т.Доржханд гишүүн өөрийн дүүгээ Санхүүгийн зохицуулах хорооны нөлөө бүхий албан тушаалд томилуулахаар санал оруулжээ" хэмээн илэрхийлсэн бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураахад 41.1 хувийн саналаар Л.Сонорыг томилохыг дэмжээгүй юм.

Тэвэл түүний хариуд Шадар сайд Т.Доржханд "Би өөрийн хамаарал бүхий Л.Сонор гэдэг залууг дэвшүүлсэн нь нотлогдвол Шадар сайд, намын дарга, УИХ-ын гишүүний ажлаа өгөөд, хариуцлага хүлээе гэж Ө.Шижир гишүүнд хэлсэн. Л.Сонорын нэр дэвшүүлэх асуудал анх яригдаж байхад Сангийн сайдад мөн татгалзсан саналаа илэрхийлж л байсан. Сая чуулганаар хэлэлцээд санал хураахад нь ч би оролцоогүй. Ө.Шижир гишүүн харин надтай хамаатуулж, улстөржүүлснийх нь хариуд шалгуулах хүсэлтийг би өөрт нь тавьсан" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хууль зүйн сайд асан Нямдорж гуай нэгэнтээ хэлсэн байдаг энэ Дорханд гэж нэг соёнон царайтай нөкөр гэж хэлсэн байдаг юм Нямдорж гуай ийм Новшын бохир хүмүүст дургүйлдээ иймд чи Монгол төрөөс зайлаа

  • З
    Зочин

    ДУРААРАА ДУРГИЖ ДУН ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭХ ЦАГ

  • З
    Зочин

    МОНГОЛЫН ТӨРИЙГ ЯАСАН Ч ЯАДАГ

  • Х
    Ха ха ха

    Зүтгүүлээд үзье гээд уналаа. Доржханд гуай, ажлаа өгөөрэй. Монголчууд өөрөөр чинь дутахгүй шүү

  • Z
    Zochin

    Kkk chi ih alban tushaald durtai gar chadahu