АТГ-аас 10 объектод нэгжлэг хийжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:ATG/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 896 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 874 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 10 объектод нэгжлэг хийв.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дээгүүр чинь өчнөөн хулгайч авилгачид бна тэднийг шалгаач, чадахгүй байж худлаа сүржигнэж ажил хийсэн болдогоо больбол таарнашд

  • Т
    Төр улсын байгууллага авилагачид

    Өөрсдийгөө шалга битгий улс төрийн нөлөө бүхий хүний тушаал биелүүлээд бай.

  • З
    Зочин

    Танайд очиж нэгжлэг хийх гэж бна гээд урьдчилан хэлээд оч юу гарч ирэхгүй кккк