Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Туваан: ОХУ экспортын хоригт орсон байсан ч Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууныг тасалдуулахгүй гэдгээ илэрхийлсэн
Улс төрUBn teamУнших: 1 мин
20

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд түлш, шатахууны нөөц, хүрэлцээ хангамжийн талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, тэрбээр "ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайдтай газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээ хийсэн. ОХУ-ын зүгээс тус улсад гадаадын хүчин зүйлийн нөлөөлөөгөөр ямар нэгэн байдлаар экспортын хориг тавьсан үед Монгол улсад хамааралгүйгээр түлш, шатахууны нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд хангана гэдгээ илэрхийлсэн.
Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны нөөц 28 хоног, дизель түлш 45-аас дээш хоногийн нөөцтэй байгаа" гэв.



