Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн сонсголд хамгийн түрүүнд ирэх ёстой. 8 оффтейк гэрээний 6 нь Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй
00

Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт "Бодь"-ийн гэх 110 сая ам.долларын талаар хэд хэдэн ноцтой зүйлсийг ярьсан. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүст "Бодь интернэйшнл" ХХК-ийн захирал асан А.Амундра авлигын мөнгийг автомашинаар зөөж өгсөн тухай ярьсан юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.


