Мисс Э.Энхдэлгэрэх олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан асуудлаар шүүхэд хандахаар болжээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
38ef5bc182c4da2b33141cedd6819d3c_1143.webp

Өнгөрсөн есдүгээр сард болсон “Miss Universe Mongolia 2026” тэмцээний үндэсний ялагчаар Э.Энхдэлгэрэх тодорсон. Тиймээс тэрбээр Пуэрто Рико улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Miss Universe” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлдэж байсан.

Гэвч 11 нэгдүгээр сарын 6-нд зохион байгуулагчдын зүгээс түүнийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй болсон тухай мэдэгдэж, оронд нь дэд байрын шагналт О.Намуунааг явуулахаар болсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.

Тиймээс ялагч Э.Энхдэлгэрэх уг асуудлаар шүүхэд хандахаар болсон байна. Учир нь тэрбээр зохион байгуулагчдын зүгээс үндэслэлгүй  хариу өгсөн  тул хууль, шүүхийн байгууллагад хандаж, нэр төр болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэжээ.