ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:hurelsuh mod tarih/putin.jpg

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эсгий хийх газар нохой хэрэггүй.Улс орон чинь сүйрч байна.

  • З
    Зочин

    Эх орон ард түмнээ эрх чөлөө ярьж тархи угаасан америк тэргүүтэй европийн садистуудаас хамгаалж байгаа аугаа удирдагч . Барууны болон америк зохиосон нато гэгч цэргийн түрэмгийлэгчтэй дэлхийд ганцаараа дайтаж байгаа улс , хүн төрлөхтний сайн сайханы төлөө тэмцэж байгаа чиглүүлэгч юм

    • З
      Зочин

      Путлерийн дэглэмд тархиа соруулсан манкурт