Б.Жавхлан: Цаашид даатгалын зах зээлийг идэвхжүүлж, холбогдох хуулийн төслийг өргөн барина

Улс төр
UBn teamУнших: 1 мин 7 сек
30
legacy:2025/10/javhlansaid/zhavkhlansayd.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Даатгалтын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Өнөөдрийн байдлаар хамгийн сул хөгжсөн зах зээл бол Даатгалын зах зээл. Үүнийг хэмжихдээ Даатгалын зах зээлийн идэвхжил нөгөөх нь даатгалын хураамжийг нэг хүнд ноогдож буй ноогдлоор нь хэмждэг. Энэ нь 87,8 мянган төгрөг байдаг бол олон улсад 200-300 ам.доллар байдаг. Үүнийг харьцуулахад 7-8 дахин бага байна. Тиймээс энэ хоёр үзүүлэлт сул байх тусам даатгалын зах зээлийн эрсдэл төрд ирж байдаг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр буюу аливаа гамшиг ослын эрсдэлүүд төсөв дээр ирэх магадлал өндөр байгаа юм. Цаашид даатгалын зах зээлийг идэвхжүүлэх, иргэд, ААН-үүдийн даатгалд хамрагдах мэдлэгийг сайжруулах, төрөөс зохицуулалт хийж өгөх мөн даатгалын компаниудын санхүүгийн, нөхөн төлбөрийн хариуцлага зэрэг бүх талыг идэвхжүүлэх шаардлага гарч ирж байна.

22 салбар хуулинд Албан даатгалын заалтууд байдаг ч эдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэл муу байдаг учраас энэ салбар хөгжиж чадахгүй байна. Тийм учраас Даатгалын хууль, Даатгалын зуучлалын хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын хууль мөн Гамшгийн болон ослын үеийн даатгалын тухай хуулиудыг мэргэжлийн байгууллага болох СЗХ-оос Сангийн яамтай хамтран хэлэлцүүлэхэд бэлэн болж байна. Чуулган эхэлмэгц энэ хуулийг өргөн барьж, ойрын хугацаанд батлах шаардлагатай болж ирж байгаа" хэмээв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Буцааж өгөхийг нь бас албан журмынх болгоод хувь хэмжээг ихэсгэж тавьж өгөөчээ

  • З
    Зочин

    Даатгалын компаниуд авдаг. Авчихаад буцааж олгодоггүй. Цөөн хэдэн хүн л баяжаад дуусдаг шүү дээ. Даатгалын компаниудаа өгч сургаачээ

  • И
    иргэн

    албан журмаар даатгуулчихаад даатгалын байгууллага өчнөөн хаалт тавьж нөхөн олговор олгодоггүй. түүнийг нь хуулиаараа сайн зохицуулдаа