“3-8 насны хоёр хүүхдээ галд алдсан залуу хосууд бага хүүхдээ аврахаар ГССҮТ-д эмчлүүлж байна“

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
10
legacy:gal tuimer/306827592_2222501147927050_1957518604144796026_n.jpg

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Нарантолгойн 2 дугаар гудамжинд гэр шатаж, хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, шөнийн 02.49 цагт 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж, уг гал түймэрт 3 настай эрэгтэй М, 8 настай эрэгтэй М нар өртөж нас барсан юм.

Харин хүүхдүүдийн ээж жирэмсэн бөгөөд хамгийн бага хүүхдээ галаас аварч чаджээ. Гэвч бага хүүхэд нь 90 хувийн түлэгдэлттэй өдгөө Улаанбаатарын хотын ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.

Иймд залуу гэр бүлд туслах хандивын аяныг Наймдугаар багийнхан эхлүүлжээ.

Тус гэр бүлд туслахыг хүсвэл Багийн нийгмийн ажилтан-Ганзул Данс-5753464051, хүүхдүүдийн аав Л.Эрдэнэсүхийн Хаан банкны 5031519489 гэсэн данс руу сэтгэлийн хандив өргөх боломжтой юм байна.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Хот суурин газар гэрт хүн амьдрахыг хориглох хэрэгтэй. Гэр бол нүүдлийн малчдын түр оромж юм шүү дээ. Хот суурин газар гэр амархан шатдаг, хүүхдүүдийн эрлэг болоод байна. Тэгээд ч гадаа гарч бие засдаг ийм бүдүүлэг амьдралын хэв маяг 21-р зуунд устах ёстой. Ядахдаа шатдаггүй тоосго, модон биш материалаар барьсан байшинд амьдрах хууль гаргах хэрэгтэй. Гэрт амьдарч байгаа бол ядуугийн ядуу, гуйлгачин, дээр нь хүүхэд гаргах ёсгүй хүмүүс амьдрах ёстой.