С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж байгаа талаар АН мэдээлэл хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
90
legacy:Odontuya gishuun/297165268_1115619809389346_1034736411047664555_n.jpg

Ардчилсан намын Үндсэн Дүрмийн Хороо өнгөрөгч амралтын өдрүүдээр хуралдаж ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахад оролцсон Ардчилсан намын гэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарыг АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн болохыг тогтоож АН-ын гишүүнчлэлээс хасах ҮДХ-ны дүгнэлт тогтоолыг гаргаж АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл эл асуудалтай холбогдуулан өнөөдөр /2022.08.29/ дээрх гишүүдийг намаас хөөсөн талаар 11 цагт мэдээлэл хийхээр болжээ. Түүнчлэн энэ үеэр С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж байгаа талаар мэдээлэл өгөх аж.