Төрсөн эцэг нь 12 настай охиноо хүчирхийлж жирэмслүүлсэн хэргийг эсэргүүцэж ЖАГСАНА

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:Huchirhiilel ohid/Huchirhiilel ohid.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Төрсөн эцэг нь 12 настай охиноо хүчирхийлж жирэмсэн болгосон хэргийг эсэргүүцсэн иргэд маргааш /2022.03.08/ төв талбайд жагсахаар болжээ. Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа "Сайн байцгаана уу. Уучлаарай. Нүүр номын найзууд болон та бүхэндээ дуулгах муухай мэдээ байна. 12-хон настай бяцхан ОХИНЫГ төрсөн эцэг нь хүчиндэж жирэмсэн болгосон байна. Уучлаарай та бүхнийг маргааш ирнэ үү, хэмээн хүсэж байна" хэмээн нийтэлжээ. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Сүхбаатарын талбайд жагсах хүсэлт бүхий мэдэгдлийг хүргүүлснээ мэдэгдэв.

legacy:Huchirhiilel ohid/275423096_1099956020737886_9074257258385086212_n.jpg