С.Амарсайхан: Дүүжин тээврийн ажлыг түргэн шуурхай үргэлжлүүлэх шаардлагатай байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:Amarsaihan/276403-26032021-1616748092-1366491440-amarsaihan copy.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ.

Тэрбээр "Зарим ажлууд орхигдож байна. Франц Монголын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая еврогоор дүүжин тээвэр хийх ажлыг эхлүүлсэн. Янз бүрийн шүүмжлэл дагуулдаг. Гэсэн хэдий ч үүнийг богино хугацаанд зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хотын удирдлагууд шийдвэрлэн эхлүүлсэн. Үргэлжлээд явах ёстой ажлуудын нэг. Үүнийг түргэн шуурхай шахаж ажиллуулах шаардлагатай байна" гэв.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Дүүжин тээвэр чинь богино рэйсийн, улирлын, аялал жуулчлалын зориулалттай эд шүү дээ. Жилийн 4 улирал массаар хүн тээвэрлэнэ гэж байхгүй. Газар дээрх замаа огтлолцуулан давхар барьж чадахгүй байж юун агаарт дүүжин тээврээр хүн зөөвөрлөх. Нэг кабинтай хүмүүс унаад л осол гарахад наад тээвэр чинь Бат-Үүлийн Railbus шиг хөсөр хаягдана. Энгийн зам дээр осол их гарч байхад агаарт үүнээс 2 дахин их осол гардаг. Саяхан Италид ийм агаарын кабин унаж хүмүүс үхсэн. Нийтийн тээврийг агаараар явуулна гэж төсөөлөв өө? Аргагүй л үхэр монолчууд юм.