Д.Цэндсүрэн: С.Баярцогтыг чөлөөлсөн шийдвэр нь АН-ын дүрмийн бус шийдвэр. ХЕХ намын дүрэм журмыг зөрчсөн байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
tsend.webp

Өчигдөр орой АН-ын Хяналтын ерөнхий хорооноос тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын ХЕХ-ны гишүүн Д.Цэндсүрэн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Сая сонсох нь ээ. Өнөөдрийн ХЕХ-ны хуралдаанаар АН-ын ЕНБ-ийн дарга С.Баярцогтыг огцруулах шийдвэр гарсан мэдээлэл ирлээ. ЕНБ-ийн дарга С.Баярцогтыг огцруулах тусдаа асуудал, намын ҮД-ээр ҮБХ-ны хурлаар шийднэ.

Сүхбаатар дүүрэг, Дорноговь аймгийн АН-ын гишүүдийн гомдлыг аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг ХЕХ-оор хэлэлцсэн шийдвэрийг биелүүлээгүй гэж ийм шийдвэр гарсан бололтой юм аа даа.

АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно" гэсэн заалт байгаа.

Намын ҮД-ийн 100.1 дээр аймаг нийслэлийн намын хорооны сонгуультай холбоотой маргааныг тухайн шатны ХсХ-оор хэлэлцүүлэн шиыдвэрлэнэ гээд хоёргүй утгаар заасан байгаа.

Намын үндсэн дүрэм журмыг сахиулах, мөрдүүлэх, зөрчихөөс сэргийлэх үүрэгтэй ХЕХ өөрөө намын дүрэм журам шууд зөрчсөн байна. Энэ бол АН-ын дүрмийн бус шийдвэр.

ХЕХ-нд ЕНБ-ийн даргыг чөлөөлөх эрх үндсэн дүрмээр олгогдоогүй. Арай гэж нэг эвлэж ядаж байгаа АН-ын зөрчилдөөн дуусахгүй зовлонтой ч юм даа" гэв.

tenx-hd