Төрийн албан хаагчдын хүнд суртал, авлигатай холбоотой мэдээллийг 1111 төвд авахаар болжээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Nyambaatar gishuun/217472968_513911343166884_8176243382005134626_n.jpg

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Авлигын эсрэг комисс өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гаргасан. Тодруулбал,

-Төрийн албан хаагчдын хүнд суртал, авлигатай холбоотой мэдээллийг 1111 төвд авахаар болж байна.

-Emongolia сайтад авлигатай холбоотой цэс гаргана.

-Төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа явуулна. Зарим ажлын байранд зураг авалт явагдаж, зарим ажлын байрны давхардал хийдлийг арилгана.

Ажлын хэсгийн гол зорилго нь авлигатай тэмцдэг төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэх юм. Төрийн байгууллага иргэдэд хүнд суртал үзүүлж, авлига нэхэж байгаа мэдээллийг тухай бүрт нь шуурхай авч, тус байгууллагын удирдлага албан тушаалтнуудад хариуцлага тооцох, ажлаас чөлөөлөх арга хэмжээг авах болно" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Ажилаа бүтээх гэж авилга өгдөг гэж ойлгосон. Гацаах гээд мэдээллээд явах болов уу даа. Эд нэн л учираа олохгүй хий бужигналдаад байх юм

  • И
    Иргэн

    Жинхэнэ ичих нүүргүй ,төрийн албыг буруугаар ашиглаж,жил гаруй хохироож байгаа хүнд сурталтаы авилгачин шийдвэр гүйцэтгэгч эмэгтэйн талаар маргааш энэ утсанд мэдээлэл өгнөө.Албаны хувцас, албаны нэрээр хуяглачихаад үг сонсдоггүй бул хар чулуу, шиг чамайг одоо үнэнийг чинь дэлгээд өгнөө.Мөнгөтэй талд үйлчлээд үнэнээр явсан хүний г дээрэлхээд ил цагаан дээрэм хийж бхйсан хүнд сурталтнуудаа үгээ бэлдээд хүлээж бай.