Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэх З.Мадинаг 100 мянган төгрөгөөр торгожээ

"10 саяын гэх" бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн иргэн З.Мадинад холбогдох хар тамхины хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Прокурорын байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т зааснаар хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл дөнгөж сая Дүүргийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг хэлэлцээд, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 нэг буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
ХУУЛИЙН ЗААЛТ
Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.


