ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилох саналыг УИХ-ын чуулганд танилцуулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 21 сек
00
IMG_4097.webp

ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилох саналыг өнөөдөр УИХ-ын чуулганд танилцуулна. Тодруулбал, өнгөрөгч Мягмар гарагт ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ажлаа өгөхөө мэдэгдэж, өөрийн нэр холбогдоод буй хэргүүдийг хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнгөрөгч Лхагва гарагийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар түүнийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байдаг. Ийнхүү өчигдөр шөнө МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжлээ. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд эл томилгоогоо танилцуулж, захирамжилснаар томилгоо хүчин төгөлдөр болно.

Түүний намтрын тухайд:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 77 дугаар сургууль

1999 онд Улаанбаатар их сургууль, түүх судлаач, солонгос хэлний орчуулагч

2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академи, агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэжилтэн

2010 онд Улаанбаатар их сургууль, түүхийн ухааны магистр

2013 онд МУИС, Шинжлэх ухааны сургууль, улс төр судлалын докторант

2022 онд Отгонтэнгэр их сургууль, эрх зүйн бакалавр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2003-2012 онд “Силк Роуд трейвел” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2010-2011 онд “JCI Монгол”-ын ерөнхий нарийн бичгийн дарга

2010-2012 онд НАМЗХ-ны удирдах зөвлөлийн дарга

2012-2015 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга

2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх

2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

2019-2020 онд Эрдэнэт хотын Хөгжил, бодлого, судалгааны хүрээлэнгийн тэргүүн

2020 оноос "ББ САН"-ийн үүсгэн байгуулагч

2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

2022-2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

Англи, Солонгос