УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
00

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралдан, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонсож, байр сууриудаа нэгтгэдэг.
Энэ дагуу өнөөдөр 10.00 цагаас тус тусын хуралдаанаа хийнэ. Одоогоор хэлэлцэх асуудлууд тодорхой болоогүй байгаа ч МАН-ын бүлэг завсарлага аваад буй Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг хэлэлцэх магадлалтай байна. Бүлгийн хурлуудаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.


