Хууль бус хөрөнгө хураах хуулийг лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлнэ
00

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэл хийх үеэрээ Хууль бус хөрөнгө хураах хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээ мэдэгдсэн. Мөн өдрийн орой ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн болон хуулийн байгууллагын зарим удирдлагуудтай уулзаж тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн.
Тэгвэл ирэх лхагва гарагт хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх асуудлаар шийдвэр гаргах юм.


