АДУУЧИН ГИШҮҮД: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийг өргөн мэдүүлсэн гишүүдээс П.Ганзориг, М.Бадамсүрэн нар адуугаараа ТЭРГҮҮЛСЭН бол У.Отгонбаяр, Ц.Туваан нар АДУУГҮЙ болжээ
00

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээх тухай буюу Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлж буй. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зарим нь "Хүүхдийн эрх зөрчигдөж байна" гэж байгаа бол нөгөө хэсэг нь "Уралдааныг хориглосноор нууц зохион байгуулалтад орж, хүүхдийн аюулгүй байдал улам зөрчигдөж байна" хэмээн үзэж буй.
Тэгвэл хуулийн төсөл өргөн барьсан 25 гишүүн өөрсдөө морь малтай хэр ойр вэ. Үүнийг та бүхэнд сонирхуулахаар 2025 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шүүж үзлээ.
Хууль санаачлагч У.Отгонбаяр 2024 онд 50 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 10 адуутай байсан бол 2025 онд огт байхгүй гэж мэдүүлжээ. Мөн Монгол Улсын Алдарт уяач цолтой УИХ-ын гишүүн Ц.Туваан 2024 онд 500 адуутай байсан бол 2025 онд адуугүй гэж мэдүүлсэн байна.
- УИХ-ын гишүүн П.Ганзоригийн тухайд, нийт 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 268 адуу, 57 үхэр, 63 хоньтой гэж 2025 онд мэдүүлсэн байна.
- М.Бадамсүрэн 321.9 сая төгрөгөөр үнэлэгдэх 131 адуу, 25 хурдан удмын адуутай гэжээ.
- УИХ-ын гишүүн Р.Сэддорж 222.5 сая төгрөгөөр үнэлэгдэх 23 хурдан удмын адуу, 40 адуу, 50 хонь, 55 тэмээтэй гэжээ.
- УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн 523.6 сая төгрөгөөр үнэлэгдэх 72 хурдмын адуутай гэж мэдүүлсэн байна.
- УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 50 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 50 адуутай.
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 220 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 14 адуу, 38 адуутай.
- УИХ-ын гишүүн Л.Энхнасан 650 сая төгрөгөөр үнэлэгдэх 38 адуутай.
- УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл 40 сая төгрөгөөр үнэлэгдэх 20 адуутай.
- УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн 200 сая төгрөгөөр үнэлэгдэх 20 адуу, 30 үхэртэй.
- УИХ-ын гишүүн Л.Соронзонболд 53.5 сая төгрөгөөр үнэлэгдэх 18 адуу, 15 үхэртэй
- УИХ-ын гишүүн П.Сайнзориг 59 сая төгрөгөөр үнэлэгдэх 13 адуутай.
- УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат 37.1 сая төгрөгөөр үнэлэгдэх 10 адуу, 15 хонь, 27 ямаатай гэжээ.


