СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг ирэх сарын 15-нд хийж, Ч.Ундрам даргална

Өнгөрөгч мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байдаг. Эл тогтоолд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Баяндүүрэн, Ж.Бямбадулам, Д.Даваа-Очир нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхланг сонгохоор тусгасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоох тухай асуудал яригдаж байгаа энэ цаг үед сонгуулийн төв байгууллагын гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг Ерөнхийлөгчийн сонгуульд горилох шалгуур хангасан хүн удирдах нь зохисгүй гэсэн гишүүдийн саналыг хүлээн авч тогтоолын төсөлд өөрчлөлт оруулан сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгохоор тусгасан.


