Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн оронд хэнийг томилох вэ...

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
50
legacy:davaadalai orlogch/dalaii.png

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгч шалгуулах тухайгаа 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр мэдээлсэн.

Тухайн өдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс түүнийг 6.6 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээж, АТГ-д шилжүүлсэн тухай мэдээлсэн байдаг.

Ингэхдээ Т.Даваадалай эхнэрийнхээ үеэл дүүд 5.6 тэрбум, найзынхаа хамаарал бүхий хоёр аж, ахуйн нэгжид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг компанид 47.9 сая төгрөг тус тус шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэв.

Энэхүү мэдээллийн дараа Т.Даваадалай 19.30 цагт хэвлэлийн хурал зарлаж ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдээлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчгүйгээр 8 хоногийг үдлээ. Т.Даваадалайгийн оронд хэнийг томилох нь тодорхойгүй хэвээр байна.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хулгайчийг буудаж ал !!! Удахгүй бас нэг юмны дарга болчоод гаы тариад явна.

  • З
    Зочин

    Энэ улсад хэзээ хүмүүс хуульд захирагдаж амьдардаг болох юм болоо.Хэдэн зуун сая доллараар нь хулгай хийгээд зүгээр л яваад байх юм. Хууль гэж байна уу?Хэдий болтол МАН нэртэй хулгайчуудыг тэвчих вэ?

  • З
    Зочин

    Ха ха бас л нэг хулгайч болох бус уу. Нам дагаж хөлжих гэсэн өлөнгүүд л байна

  • З
    Зочин

    Бүгдийг нь зайлуул

  • М
    Мижидмаа

    Эргээд ажилдаа орох байх