ИРЦ: Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 11 гишүүн хуралдаан тасалсан бол 6 гишүүн томилолттой байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:OyunErdeneGISHUUN/488861214_650713050923916_1363566688390195041_n.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын Тамгын газраас 13.00 цагийн байдлаарх гишүүдийн ирцийн мэдээллийг танилцууллаа. Одоогийн байдлаар С.Амарсайхан, Э.Болормаа, Х.Булгантуяа, Б.Жаргалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Дам.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаанд ирээгүй байна.

Харин нэр бүхий 12 гишүүн чөлөөтэй, 8 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, 5 гишүүн орон нутагт томилолттой байгаа бол Шадар сайд Т.Доржханд гадаад томилолттой байгаа аж.

tenx-hd