С.Бямбацогт: Импортын татварыг тэглэснээр баруун бүсэд гурилын үнэ 2 дахин хямдарсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/06/594.webp

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Баруун бүсэд гурилын үнэ өндөр байгаа шалтгааныг тогтоосон уу. Юунаас болж үнэ өсөөд байгаа юм бэ" гэж тодруулсан бол ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Импортын татварыг тэглэснээр баруун бүсэд гурилын үнэ 2 дахин хямдарсан. 1 уут нь 120 мянга байсан бол 60-70 мянган төгрөг болж буурсан. Буцаад татвартай болчихвол эргээд үнэ нь өснө" гэж хариуллаа.