ШУУРХАЙ: УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/06/510133845_1045678940995627_2082141901781212899_n.jpg

Энэ удаагийн парламентийн бүрэн эрхийн хугацаанд УИХ дахь Монгол ардын намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ажиллаж эхэлсэн. Гэвч тэрбээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж эхэлсэн тул бүлгийн даргын ажлаа өгөх нөхцөл бүрдсэн юм.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн даргын томилгоог хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргаар томилсон юм. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ нар өрсөлдсөн бөгөөд нууц санал хураалт явуулахад, гурван саналын илүүгээр Ж.Бат-Эрдэнэ ялалт байгуулж, бүлгийн даргаар сонгогдсон байна.