“Б.Пүрэвдорж та парламентад АЛИАЛАГЧ хийдэг хүн шүү. Намын дарга болохын тулд битгий хоёрын хооронд ХОГИЙН ЮМ хийж бай“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/06/puuj.webp

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Номтойбаяр нар маргалдсан юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Чи Х.Нямбаатартаа үнэнч царайлах гэж баахан давхиад, тэрийг нь О.Номинчимэг нарын гишүүд эсэргүүцэхээр янз бүрийн юм яриад яваад байгаа" гэв.

Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Та бол парламентад АЛИАЛАГЧ хийдэг хүн шүү. Намын дарга болохын тулд битгий хоёрын хооронд ХОГИЙН ЮМ хийж бай.

О.Номинчимэг та 2 ямар харилцаагаар гайгүйг мэдэхгүй байна. Битгий андуураад байгаарай, зүгээр байгаарай" гэж уурслаа.