Төр малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөд 24 ТЭРБУМ төгрөгийг зарцуулжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:malchin.jpg

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлж эхэлснээс хойш 53800 малчны НДШ-д 24 ТЭРБУМ төгрөгийг төрөөс зарцуулсан. Бусдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс л хумсалж байна гэсэн үг шүү дээ" гэв.