Н.Учрал: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаас өөр арга зам үлдсэнгүй

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдааны үеэр Ерөнхий сайдын зүгээс Сангийн сайд болон АҮЭБ-ийн сайд нарт АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авах санал боловсруулж ирэх ЗГ-н хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд "Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаас өөр арга зам үлдсэнгүй. Үнийн өсөлтийг ард иргэдийн нуруунд удаан үүрүүлж болохгүй. АИ-92, Евро-92 шатахууны үнэ хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдсэн. 11-р сараас нийлүүлэлт хэвийн болж байгаа бол үнэ буурч, тогтворжих ёстой. З.Мэндсайхан болон Г.Дамдинням нар үнийн зөрүүг төсвөөс шийдвэрлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуул" гэв.



