Ч.Лодойсамбуу: Талбайн жагсаалд очно. Олиггүй Ерөнхий сайдаа огцруулж болдоггүй ардчилсан улс гэж юу байсан юм

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
100
legacy:lodoisambuu gishuun/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-1.jpg

Өчигдрөөс эхлэн Төв талбайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан иргэд жагсаж эхэлсэн. Эл жагсаалд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу очиж оролцоно гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр "Эсэргүүцэгч залуусыг нөгөө аргаараа элдэвлэж чичлэх ажлаа эхэлжээ. Маргааш талбайд очно. Хамтдаа чичлүүлье. Ингээд л ээлжээ хүлээгээд дээрэлхүүлээд сууна гэж байхгүй шүү залуусаа. Олиггүй Ерөнхий сайдаа огцруулж болдоггүй ардчилсан улс гэж юу байсан юм" гэв.